JDU.mn Тинц ХХК -  Улаан чавган, цагаан гааны ханд

Тинц ХХК - Улаан чавган, цагаан гааны ханд

12,000 төг

Цагаан гаа болон улаан чавганы ач тус
Манай монголчууд цагаан гааг хоол хүнсэндээ төдийлөн их хэрэглээд байдаггүй. Азийн зарим үндэстэн япончууд, солонгосууд, хятадууд энэ ногоог өдөр бүрийнхээ хоолны хэрэгцээ болгосон байдаг. Тэдгээр орны хүн ардын урт насалдагт цагаан гааны үүрэг маш их гэсэн судалгаа байдаг юм байна.
Цагаан гаа нь хоолонд сайхан амтлагч болохын зэрэгцээ олон төрлийн ид шидтэй ургамал ажээ. Цагаан гаа нь сарнай шиг улаан ягаан цэцэгтэй олон наст модлог ургамал.Өмнөд Азиас гаралтай энэ ургамал Хятадын хойд, өмнөд дунд хэсгийн нутгаар ихэд ургадаг бол Ямайка, Нигери, Гайт зэрэг халууг орнуудад бас ургадаг ажээ. Хордлого тайлах, сэрvvнийг дарах, гэдэс гүйлгэхийг зогсоох чадалтай болохоор Хятадын ард түмэн эртнээс эмэнд оруулж, “Донодын шидэт эм” гэж нэрлэдэг. Бас “Цагаан гаа зуун євчнийг анагаадаг” гэсэн vг ч уламжлагдаж иржээ. Цагаан гааны ид шидийн талаар Хятадын сайтуудад бичсэнийг сонирхлоо.
Зуны халуунд цагаан гааг идэх юм уу хатаасан цагаан гааг хандалж уувал бактерыг эсэргvvцэх, халууныг хөөж, тархи толгойг сэргээдэг. Тогтмол хэрэглэж дадвал ядрах, тамир алдах, хоолонд дургүй болох, нойр хулжих, хавагнахыг зохицуулж чаддаг юм байна. Хоол идэх үедээ хэдэн зүсэм цагаан гаа хэрэглэвэл, хоолны дуршлыг нэмэгдvvлдэг бєгєєд ходоодонд сайн, цагаан гаатай усаар амаа зайлахад амны эвгүй үнэрийг арилгаж, шүдний угийн үрэвслийг эмчлэхэд ч үр дүнтэй гэнэ.
Цагаан гааг хоол хүнсэндээ хэрэглэхдээ хальсалдаггүй юм байна. Гааны хальс нь хөлс гадагшлуулах, наршихаас сэргийлэхээс гадна элэг болон хоол шингээх эрхтнийг хамгаалах, шээс гадагшлуулах зэрэгт маш сайн эм болдог .Энэ ургамал цусны эргэлтийг сайжруулдаг учраас гар хөл нь үргэлж даардаг хүмүүс тогтмол хэрэглэх хэрэгтэй.Мөн захын судсыг тэлдэг, цус шингэлдэг чанар нь даралт ихтэй хүмүүст тохирох төдийгүй толгойн өвдөлтийг намдаадаг бол бүх төрлийн шалтгаант дотор муухайралт, бөөлжилтийг намдаадаг нь олон тооны судалгаануудаар батлагджээ.
Цэр ховхолж, хөлөргөдөг учраас ханиад томууны үед хэрэглэнэ.Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учраас үе мөчний өвчнүүдийн үед бас хэрэглэдэг. Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг ч намдаадаг юм байна.
Цагаан гааны үндэс нь ходоодтой адилхан хэлбэртэй. Энэ ногооны нэг ач холбогдол нь хоол шингээх үйлчилгээтэй. Хордлого тайлдаг. Тиймээс хятадууд 2000 жилийн өмнөөс цагаан гааг ходоод анагаах, далайн өвчний эсрэг өргөн хэрэглэсээр иржээ.Сүүлийн үед цагаан гааг Азийн орнуудаас гадна дэлхийн бусад орнуудад ч өргөн хэрэглэдэг болоод байгаа нь түүний анагаах увидасыг илүү таниж мэдэснийх байх. АНУ-ын Минесоттагийн их сургуулийн эрдэмтэд цагаан хулганыг цагаан гаанаас гаргаж авсан химийн бодисоор тарихад шулуун гэдэсний хавдрын эс буурсан нь тогтоогджээ.
Цагаан гаа нь дараах өвчнүүдэд хэрэгтэй болохыг анаагахын эрдэмтэд тогтоожээ.
1. Өндгөвчний хорт хавдарын эмчилгээнд
2. Бүдүүн гэдэсний хорт хавдараас урьдчилан сэргийлхэд
3. Жирэмсний эрт үеийн хордлогонд
4. Далайн өвчин буюу унаа машин, онгоцонд бөөлжиж дотор муухайрхад
5. Өвчин намдаах болон үрэвсэл, шарханд
6. Шар хөөрхөд
7. Чихрийн шижин өвчний үед бөөрний үйл ажиллагаа муудахаас урьдчилан сэргийлэхэд
8. Толгой хүчтэй өвдөх, таллаж өвдөхөд
9. Сарын тэмдгийн үе дэх базалт өвдөлтийг намжаах
10. Ханиад томуунаас урьдчилан сэргийлдэг байна
Байгалийн аспарин Улаан чавганы 9 ач тус
1. Цус төлжүүлнэ. – Залуу эмэгтэйчүүдийн 20%, төрсний дараахи эмэгтэйчүүдийн 50% нь төмрийн дутагдлаас үүдэлтэй цус багадалттай байдаг. Улаан чавга нь төмрийн агуулга өндөртэй, cyclic adenosine monophosphate гэсэн бодистой ба энэ нь цусны эргэлтийг сайжруулдаг.
2. Ходоод гэдэсний хямралд сайн. Ходоод гэдэсний үйл ажиллагаа султай, амархан хямардаг хүмүүст сайн.
3. Витамин С ба Р. Улаан чавга нь витамин С-ийн агууламжаараа хамгийн ихтэй гэлцдэг кивигээс 3-4 дахин их, мандаринаас 7-10 дахин, алимнаас 75 дахин их , Витамин Р-ийн агуулгаараа лемоноос 10 дахин их байдаг.
4. Арьсыг гэрэлтүүлнэ. – Хятадууд Чавга үргэлж идвэл, үргэлж залуугаараа байна гэлцдэг. Урт хугацаагаар компьютерийн өмнө суух нь арьсны олон асуудал үүсгэдэг талаар арьс судлаач эрдэмтэд тогтоосон байдаг. Улаан чавга нь С, Р витамин ихтэй тул арьсны уян хатан чанарыг сайжруулан, толигор болгон арьсыг гэрэлтэй болгодог.
5. Стресс тайлна. Сэтгэл санаа тогтворгүй, нойргүйддэг, цэвэршилтийн үеийн хямрал зэрэгт уламжлалт анагаах ухаанд улаан чавгыг хэрэглэдэг.
6. Ясны сийрэгжилтээс сэргийлнэ. –Улаан чавга кальцийн агуулга өндөртэй.
7. Тураана- Улаан чавга эслэг ихээр агуулдаг тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжинэ.
8. Дархлааг дэмжинэ- дэлүүний тунгалагийн булчирхайн үйл ажиллагааг дэмжиж улмаар дархлааг дэмждэг. Хүүхэд, хөгшидэд маш тохиромжтой.
9. Хавдраас урьдчилан сэргийлнэ. Чавганд байдаг витамин С, cyclic adenosine monophosphate, crategolic acid нь хавдраас урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтойг тогтоосон

 

Хайрцгандаа 10 ширхэгтэй.

Улаан чавга, цагаан гааны ханд